Богино өмдийг анх 1948 онд Герман дизайнер Соня де Леннарт урласан гэж үздэг. 2000-иад оны ихээр капри буюу богино өмд хэд хэдэн дэлгэцийн бүтээлүүдэд харагдаж, поп оддын тухайн үеийн гол хувцаслалтын нэг байсан билээ.
Орчин цагт тэр дундаа 2024 оны хавар, зуны загварын долоо хоногт капри өмд цөөнгүй өмсөгдсөн нь бидний хэлдгээр моод эргэж буй явдал болоод байна.
Энэ удаад богино өмдийг шуумаг хэсэгтээ бантикан чимэглэлтэй, тейлор хийцтэй, өдөр тутмын ретузэн сул өмсгөлтэй гэхчлэн төрөл бүрээр загварчилж, сүүлийн үед дэлгэрч буй микро чиг хандлагуудтай нийцүүлсэн байна.