ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Дэлхийн банкны гаргасан хамаг шинэ статистик мэдээллийн дагуу, Орос улс худалдан авах чадвараараа дэлхийн тав дахь том эдийн засгаас дэлхийн дөрөв дэх том эдийн засагт дэвшив гэжээ. Путин хэлэхдээ, дунд хугацаанаас авч үзвэл барууны хориг арга хэмжээ Оросын эдийн засагт сөргөөр нөлөөлнө, гэхдээ Орос энэ асуудлыг даван туулж байна. Оросын эдийн засгийн хөгжлийг батлах нь өнөө цагийн чухал ажил болоод байна гэжээ. Тухайн нутгийн цагаар зургаадугаар сарын 5-нд, ОХУ-ын Ерөнхийлөгч Путин Санкт-Петербургт олон орны мэдээллийн агентлагийн удирдлагуудтай уулзалт хийх үеэр хэлэхдээ, Украин дахь Оросын армийн алдагдал Украины талынхаас хэд дахин бага гарсан. Өнөөгийн байдлаар Украинд 1348 орос цэрэг хоригдож байгаа бол Орост 6465 орчим Украин цэрэг хоригдож байна. Украины арми сар бүр 50 мянга орчим хүнээ алдаж байна, тэдний тал хувь нь амь үрэгдэж, шархадал аваад байна гэжээ.