Үхлийн аюултай өвчин тээгч цус сорогч шимэгч хорхойн төрөл Европ даяар тархаж байгаа талаар хэвлэлүүд мэдээлж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр "мангас хачиг" гэж тодорхойлсон Гиаломма хачиг нь цусархаг халууралт зэрэг ноцтой өвчнийг дамжуулдаг гэдгээрээ алдартай.
Польшийн “TVP World” мэдээллийн агентлагийн мэдээлснээр Варшавын их сургуулийн эрдэмтэд вирусийн халдвар авсан хүмүүсийн нас баралтын түвшинг 10-60 хувь гэж тодорхойлж, эмчлэх арга байхгүй гэдгийг анхааруулав.
Испанийн Каталони мужид шимэгч хорхойн хурдацтай тархалт түгээмэл байгаа аж. Барселон хотын 36 хотын захиргаанаас 28-д нь уг хачиг бүртгэгдсэн байна. Мөн шимэгч хорхойнууд нүүдлийн шувууд, малаар дамжин тархдаг.
https://www.rt.com/news/598467-monster-ticks-spreading-europe/