Шинэ хуулийн дагуу 2024 оны долоодугаар сарын 1-ээс вапийг зөвхөн энгийн өнгө, савлагаатайгаар эмийн сангаас л худалдаж авах боломжтой аж. Энэхүү хуулиар эмийн сангаас бусад газарт вапе нийлүүлэх, үйлдвэрлэх, импортлох, арилжааны зориулалтаар борлуулахыг хориглож байгаа юм. Энэ хориг нь никотин агуулаагүй тамхи татах төхөөрөмжид ч хамаатай аж.
Австралиудад вапе худалдаж авахын тулд жор хэрэгтэй болох нь. "Эмчилгээний зориулалттай вапингийн бүтээгдэхүүнүүд лангууны ард байх болно, никотины концентраци болон түгээлтийн хэмжээг хатуу хянаж, энгийн савлагаатай байх бөгөөд амтыг тамхи, ментол, гаагаар хязгаарлана" гэж Австралийн Засгийн газраас мэдээлжээ. Эрүүл мэндийн сайд Марк Батлер тамхи зарж байгаад баригдсан дэлгүүр, тамхины дэлгүүрүүдийг хоёр сая ам.доллар (1.05 сая доллар) хүртэл торгож, эзнийг нь долоо хүртэл жил хорино гэж анхааруулжээ. Тэрбээр "Энэ хуулийг хэрэгжүүлэх хамгийн тохиромжтой цаг бол таван жилийн өмнө байсан. Хоёр дахь хамгийн тохиромжтой цаг бол яг одоо" хэмээжээ.