"Face of Mongolia" 17 дахь жилдээ зохион байгуулагдана

"Face of Mongolia 2024 "Солонгос улсаас жил бүр зохион байгуулагддаг Asian Model Festival awards нь Азийн 25 улсаас дүр төрхийг шалгаруулдаг арга хэмжээ бөгөөд БНСУ-ын А зэрэглэлийн олны танил одууд болон азийн топ зэрэглэлийн одууд оролцдог маш нэр хүнд бүхий арга хэмжээ юм.

Монголын дүр төрхийг шалгаруулах FACE OF MONGOLIA 2024 шилдэг 2 эмэгтэй, 1 эрэгтэй загвар өмсөгчийг сонгон шалгаруулж 2024 оны 10-р сарын 14-нээс - 2024 оны 10-р сарын 27-ны өдрийн хооронд БНСУ-д зохион байгуулагдах ASIAN MODEL FESTIVAL-д 100% бүх зардлыг хариуцан оролцуулах болно.

FACE OF MONGOLIA 2024 тэмцээн 17 дахь жилдээ 2024 оны 07-р сарын 09-ний өдөр ЗАЙСАН ХИЛЛ цогцолборт зохион байгуулагдах бөгөөд БНСУ-аас урилгаар ILY:1 охидын хамтлаг хүрэлцэн ирэх болно.