Бразилийн Дээд шүүхийн шүүгч Александр де Мораес Х (хуучнаар Твиттер)-ийн үйл ажиллагааг нэн даруй түдгэлзүүлэхийг тушааж, тус улсад уг платформыг ашигласан хэн бүхэнд хатуу торгууль ногдуулна гэж сүрдүүлжээ.
Де Мораес X-ээс худал мэдээлэл тараасан хэд хэдэн бүртгэлд цензур тавихыг шаардсан боловч платформын эзэн Элон Маск татгалзсан байна.
Шүүгч энэ платформыг Бразилд хориглох шийдвэр гаргаж, “Google” болон “Apple”-д X-ийг програмоос хасах тав хоногийн хугацаа өгсөн байна.
Тэрбээр мөн хоригийг даван туулахын тулд (VPN) ашигладаг хүнийг өдөрт 50 мянган бразил реал (ойролцоогоор 8,874 доллар) торгуулна гэж сүрдүүлсэн байна. Элон Маск мөн де Мораесыг шүүгчийн дүрд тоглодог дарангуйлагч гэж нэрлээд, Ерөнхийлөгч Луис Игнасио Лула да Силваг түүний "нохой" гэж буруутгажээ. Өнгөрсөн пүрэв гарагт де Мораес Маскийн “SpaceX”-ийн охин компани болох “Starlink”-ийн Брзил дахь дансыг царцаасан байна. Бразил дахь АНУ-ын Элчин сайдын яам нөхцөл байдлыг хянаж байна гэж мэдэгджээ.
АНУ-ын Элчин сайдын яамнаас "Үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө нь эрүүл ардчиллын үндсэн тулгуур" гэжээ. Маргаан энэ оны эхээр эхэлсэн бөгөөд де Мораес Х-д ерөнхийлөгч асан Жаир Болсонарогийн хэд хэдэн дэмжигчдийн хаягийг түдгэлзүүлэхийг тушааж, тэднийг өөрийнхөө болон шүүхийн талаар "худал мэдээлэл" тараасан "дижитал дайчид" гэж нэрлэснээр эхэлсэн.