“Huawei” компани гурав нугардаг ухаалаг утас танилцуулжээ

Хятадын "Huawei" корпорацаас дэлхийн анхны гурван нугардаг ухаалаг утсаа энэ сарын 10-нд танилцуулжээ. Mate XT хэмээх утсаа танилцуулахдаа "Huawei" корпорацын Гүйцэтгэх захирал Ричард Ю “Өнөөдөр бид хэн ч бодож олж чадах ч, хэн нь ч хийж чадахгүй тийм бүтээгдэхүүнээ танилцуулж байна” гэжээ.

 Гар утасны дэлгэрэнгүй хүчин чадлыг дэлгээгүй ч 256 гигабайт багтаамжтай нь 19999 юань, 1 терабайт багтаамжтай нь 23999 юанийн үнэтэй ажээ.Хятадын компани бямба гарагийн үдээс хойш “Huawei Mate XT”-ийн урьдчилсан захиалгыг авч эхэлжээ. Энэ нь “Apple”-аас шинэ  төхөөрөмжүүдээ танилцуулахаас хоёр хоногийн өмнө юм. Тус компани Mate XT-ийн үнийн талаар мэдээлээгүй байна. Уг төхөөрөмжийг есдүгээр сарын 20-ноос албан ёсоор худалдаалж эхлэхээр төлөвлөжээ.