Сонгуулийн өндөр жил” гэгдэж буй 2024 оны оргил сонгууль болоход ердөө хоёр сар үлдээд байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Камала Харрис, Ерөнхийлөгч асан Дональд Трамп нарын анхны халз мэтгэлцээн боллоо. Хууль бус цагаачдыг албадан буцаахаа Дональд Трамп мэдэгдсэн бол Камала Харрис хилийн зурваст нэмэлт хана барих зэрэг арга хэмжээг багтаасан цагаачлалын илүү уян хатан шийдлийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.
Цагаачлалыг хязгаарлах аливаа арга хэмжээ хэрэгжсэнээр ажиллах хүч хомсдож, инфляцыг өсгөх үр дүн гарч болзошгүйг "JPMorgan"-ийн шинжээчид онцолж байв. Сэргээгдэх эрчим хүч, цахилгаан автомашин үйлдвэрлэл зэрэг салбарын компаниуд Харрисын ялалтын үр шимийг ихээхэн хүртэх төлөвтэй. "Tesla", "Rivian", "Lucid" зэргээс гадна цэнэглэх станц ажиллуулдаг "ChargePoint", "Beam Global", мөн нарны хавтан үйлдвэрлэдэг "First Solar", "Sunrun", "Enphase Energy"-ийг дурдаж болно. Түүнчлэн Камала Харрис анх удаа орон сууц худалдан авч буй иргэдэд 25 мянга хүртэлх ам.долларын урьдчилгаа төлбөрийн дэмжлэг үзүүлэх санал гаргасан тул үл хөдлөх хөрөнгийн компаниудад бас сайнаар нөлөөлж магадгүй.