“iPhone 16 Pro” загварын гар утасны эрэлт тааруу байх төлөвтэйг зах зээлийн шинжээч анхааруулсны дараа тус компанийн хувьцааны ханш даваа гарагт гурав гаруй хувиар буурчээ. “Apple” компани ухаалаг утасныхаа шинэ загваруудын урьдчилсан захиалгыг өнгөрсөн баасан гарагт авч эхэлсэн. Захиалгын тоо нь 37 сая ширхэг болсон байна. Энэ нь өнгөрсөн онд танилцуулсан “iPhone 15”-тай харьцуулахад 13 гаруй хувиар буурсан үзүүлэлт болсныг “TF International securities”-ийн шинжээч тайландаа дурджээ.
“iPhone 16”-г танилцуулах үед борлуулалтын гол хөшүүрэг болох байсан “Apple Intelligence” хиймэл оюуны функц бэлэн болоогүй байсан нь эрэлт таамгаас доогуур байхад нөлөөлж буйг шинжээч онцолсон байна.