Владимир Путин Оросыг онилоход алсын тусгалын зэвсэг ашиглахыг Украинд зөвшөөрөхгүй байхыг барууныханд анхааруулсны дараа Москва Британийн зургаан дипломатчийн итгэмжлэлийг цуцалжээ. Оросын Ерөнхийлөгч "НАТО-гийн орнууд болон АНУ, Европ Оростой дайтаж байна" гэсэн нь АНУ, Их Британид хэлсэн нь ер бусын онцгой анхааруулга гэж “The New York Times” (NYT) бичжээ.
Орос Британийн дипломатчдыг аюулгүй байдалд заналхийлсэн, хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан гэж буруутгасан ч Путиний хариу арга хэмжээ илүү өргөн хүрээтэй гэж ВВС-ийн Орос дахь редактор Стив Розенберг үзэж байна.
Энэ оны эхээр "Daily Mail" сонинд Орос, НАТО-той хийх мөргөлдөөн Зүүн Европ болон бусад орнуудад кибер халдлага, пуужингийн цохилтоор эхэлнэ гэжээ. Дараа нь Орос Литва, Эстони эсвэл Польш руу хуурай газар, тэнгис, агаарын довтолгоо хийх магадлал өндөр аж. Европ дахь НАТО-гийн хуурай замын цэргийн командлагч асан АНУ-ын тэтгэвэрт гарсан генерал Бен Ходжес " Путин Европ даяарх энгийн объектуудын эсрэг алсын тусгалтай хэдэн зуун пуужинг ашиглахдаа огтхон ч ичихгүй" гэж "Mail" сонинд ярьжээ. Москвагийн Дэлхийн эдийн засаг, олон улсын харилцааны хүрээлэнгийн ажилтан Дмитрий Тренин өнгөрсөн долоодугаар сард PBS телевизэд ярилцлага өгөхдөө Орос дайсныг номхотгох үүднээс Европ дахь НАТО-гийн объектуудад цөмийн цохилт өгнө гэж заналхийлж магадгүй хэмээж байв. Украин руу довтлох ажиллагааг эхлүүлэхдээ Путин хөндлөнгөөс оролцож болзошгүй хүмүүст үр дагавар нь шууд нөлөөлнө гэдгийг анхааруулсан.
Их Британийн Ерөнхий сайд Путиний НАТО-той дайтах тухай сануулсныг үгүйсгэж, "Бид Оростой ямар нэгэн зөрчил гаргахыг эрмэлздэггүй, энэ нь бидний зорилго биш. Тэд энэ мөргөлдөөнийг эхлүүлсэн бөгөөд Украин өөрийгөө хамгаалах эрхтэй. Гэвч Кремль Их Британийг Оросын эсрэг кампанит ажлын тэргүүн эгнээнд гаргахыг хүсэж байна” гэжээ. "Руси" судалгааны төвийн профессор Марк Галеотти “Дипломатуудын эсрэг үйлдэл нь Орос Их Британид эгдүүцэж байгааг харуулж байна” гэжээ.
https://www.yahoo.com/news/happens-russia-declares-war-nato-114909242.html