"Анир" поп оркестр "Академия" театрын нээлтийг ёслол төгөлдөр хийлээ

"Анир" студи, "Анир" поп оркестр 2023 онд хүүхдийн хөгжмийн боловсрол, хүмүүжилд зориулан "Хөгжим - Хүүхдийн боловсролд" тайлбарт танин мэдэхүйн хөтөлбөрийг санаачлан зохион байгуулж нийслэлийн Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргүүдийн багш сурагчдад амжилттай хэрэгжүүлжээ.

Тэд хөтөлбөрөөрөө дамжуулан хүүхдүүдэд тайз, дэлгэц хослуулан тэдний дуртай кино, анимийн хөгжим дээр суурилан хөгжим, оркестр, удирдаач, хөгжмийн найруулагчдын талаар болоод хөгжмийн хүний амьдрал дахь нөлөөлөл гэх мэт олон талын мэдлэгийг бодит жишээн дээр тайлбарлан хүргэдэг юм.

Тэгвэл "Анир" поп оркестр 2024-2025 оны хичээлийн шинэ жилийн эхний тоглолтоо "Олонлог Академи" сургуулийн "Академия" театрын нээлтийг ёслол төгөлдөр нээж, "Cinemato" тайлбарт танин мэдэхүйн хөтөлбөрөө тус сургуулийн багш сурагчдад тавилаа.