Путин цэргийн тоогоо 1.5 сая цэрэгт хүргэх зарлиг гаргажээ

Ерөнхийлөгч Владимир Путин есдүгээр сарын 16-нд Оросын армийн ердийн тоог 180 мянган цэргээр нэмэгдүүлж, 1.5 сая цэрэгт хүргэх зарлиг гаргасан нь 2022 оны хоёрдугаар сард Украинд цэрэг илгээснээс хойш гурав дахь удаагаа цэргийн эгнээгээ өргөжүүлж байна. Кремлийн цахим хуудаст нийтлэгдсэн зарлигт Путин зэвсэгт хүчний нийт тоог 2.38 сая  болгон нэмэгдүүлэхийг тушааж, үүний 1.5 сая нь цэргийн жинхэнэ албан хаагч байх ёстой гэжээ.  Путин 2022 оноос хойш цэргүүдийн тоог албан ёсоор хоёр удаа буюу тус бүр 137 болон 170 мянгаар нэмэгдүүлэх тушаал гаргасан. Түүнчлэн Орос 2022 оны ес, аравдугаар сард 300 мянга гаруй цэргээ дайчлан сургуулилт хийж, цэргийн насны хэдэн арван мянган эрчүүдийг эх орноосоо дүрвэхэд хүргэсэн. Гэхдээ Кремль одоогоор шинэ дайчилгаа хийхээр төлөвлөөгүй  бөгөөд ашигтай гэрээ байгуулан байлдахаар бүртгүүлэх сайн дурын ажилтнуудад найдаж байгааг ажиглагчид онцолж байна.

https://www.straitstimes.com/world/putin-orders-russian-army-to-expand-by-180000-soldiers-to-become-15-million-strong