БНХАУ эдийн засгаа дэмжих арга хэмжээ авч эхлээд байгаа энэ үед зэсийн үнэ тонн нь 10,000 ам.доллар давж, төмрийн хүдрийн үнэ 100 ам.доллар давж өсжээ.
Үл хөдлөх хөрөнгийн уналтыг зогсоож, бодлогын хүүгээ бууруулах шийдвэр гаргаснаар Лондоны металлын биржид зэсийн үнэ 2 гаруй хувиар өслөө. Энэ нь гурван сарын дээд цэгтээ хүрсэн дүн болж байна. Мөн тус улс томоохон банкнуудын мөнгөний нийлүүлэлтийг 142 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа юм. БНХАУ болон АНУ-ын холбооны нөөцийн банкны шийдвэрүүд ойрын хугацаанд эрэлтийг нэмэгдүүлэхгүй гэж “Toronto Dominion” банкны таваарын стратегич байр сууриа илэрхийлжээ.