Инчоны олон улсын нисэх онгоцны буудал олны танил хүмүүсийг нисэх онгоцны буудлаас бууж суухдаа тусгай зориулалтын хаалга ашиглах шинэ журам хэрэгжүүлэхээр болжээ. "Хүн олноор цугларсан нөхцөл байдлыг багасгахын тулд бид алдартнууд болон бусад олон нийтийн зүтгэлтнүүд Инчоны нисэх онгоцны буудалд тусгай зориулалтын орох, гарах хаалгыг ашиглах боломжийг олгох шинэ журам тогтоосон. Үүнийг 2024 оны аравдугаар сарын 28-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ. Солонгосын уран бүтээлчдийн нэр хүнд дэлхий даяар өсч байгаа энэ үед уран бүтээлчдийн ирэх, явах үеэр олон хүн, тэр дундаа шүтэн бишрэгчид нисэх онгоцны буудалд олноороо цугларах тохиолдол байнга гарах болсон. Хяналтгүй олон хүн цугларах нь Солонгосын иргэд болон гадаадын жуулчдын нисэх онгоцны буудлыг аюулгүй, тав тухтай ашиглахад ихээхэн саад учруулж болзошгүй юм. Алдартнуудад тусгайлан зориулсан шинэ хаалга бий болгоогүй бөгөөд онгоцны үйлчлэгч, нисгэгчдийн ашигладаг одоо байгаа хаалгыг ашиглана. Гэхдээ тусгай хаалгыг ашиглахыг хүсвэл урьдчилан өргөдөл гаргах ёстой" гэв.
https://koreajoongangdaily.joins.com/news/2024-10-23/business/industry/Incheon-Airport-plans-to-designate-gate-for-celebrities/2161819