Сөүл хотын засаг захиргаа ирэх хоёр жилийн хугацаанд төрөлтийг нэмэгдүүлэхэд чиглэсэн орон сууц, өрхийн татаас болон бусад дэмжлэг үзүүлэх зорилгоор 6,7 их наяд вон (4,8 тэрбум ам.доллар)-ын хөрөнгө оруулалт хийнэ гэж албаныхан мягмар гарагт мэдэгджээ. Сөүл хотод шинээр төрсөн хүүхдийн тоо 4-8 дугаар сард өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 6.6 хувиар өссөн нь сүүлийн 12 жилийн хугацаанд төрөлт таван сар дараалан өссөн үзүүлэлт болж байна. 2025-2026 оны хөрөнгө оруулалтын шинэ төлөвлөгөө нь хотын захиргаанаас сүүлийн хоёр жилд зарцуулсан 3.6 их наяд воноос бараг хоёр дахин их мөнгө гэж хотын удирдлагууд мэдэгдэв. Төлөвлөгөөний дагуу нийслэлээс шинээр гэрлэсэн хосуудад 5000 урт хугацааны түрээсийн байрын дэмжлэг үзүүлэхээр төлөвлөжээ.
Шинээр төрсөн нярай хүүхдийн эцэг эхэд хоёр жилийн хугацаанд сар бүр 7,2 сая воны мөнгөн тэтгэмжээр олгох бөгөөд 5520 өрх тэтгэмж авах эрхтэй болно. Мөн шинээр гэрлэсэн хосуудад хуримын ёслол, гэрийн тохижилтын зардлыг санхүүжүүлэх зорилгоор нэг сая хүртэлх воны тусад нь татаас олгож, ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс хойш гэрлэлтээ бүртгүүлсэн 20 мянга гаруй өрхөд үр өгөөжөө өгнө гэж албаныхан мэдэгдэв.