ОХУ-д цохилт өгөхөд Украинд тусалсан орнуудын эсрэг Москва өөрийн зэвсгээ ашиглана

 Оросын арми хамгийн сүүлийн үеийн дунд тусгалын “Орешник” системийг ашиглан цөмийн цэнэгт хошуугүй, дуунаас хэт хурдан баллистик пуужингаар Днепр хотод цохилт өгсөн талаар Оросын Ерөнхийлөгч Владимир Путин мэдэгджээ.

Тэрбээр пүрэв гарагт буюу өчигдөр телевизээр мэдэгдэл хийхдээ, барууны орнуудаас нийлүүлсэн холын тусгалтай зэвсгээр Оросын нутагт хоёр удаа цохилт өгсөн гэж Украины Зэвсэгт хүчнийг буруутгажээ.

Путиний хэлснээр, "Украины тал цохилт өгсөн зорилгодоо хүрээгүй байна. Үүний сацуу ОХУ-ын Ерөнхийлөгч хэлэхдээ, тухайн зэвсгийг үйлдвэрлэсэн орны мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр Оросын объектуудад барууны зэвсгээр цохилт өгөх боломжгүй байсан бөгөөд "Оросын объектуудад цохилт өгөхөд зэвсгээ ашиглахыг зөвшөөрсөн улс орнуудын объектуудын эсрэг Орос өөрийнхөө зэвсгийг хэрэглэх эрхтэй гэж үзэж байна" гэжээ. Тэрбээр мөн дайныг хурцатгасны хариуд яг ижил арга хэмжээг шийдэмгий авахаар төлөвлөж байна гэж мэдэгдсэн байна.