АНУ-ын технологийн аварга “Apple” компани Сири дуут туслах нь хэрэглэгчдийнхээ хувийн яриаг бичиж авсан гэх нэхэмжлэлийг 95 сая ам.доллароор барагдуулахаар болжээ. Мягмар гарагт Калифорни мужийн Окленд мужийн шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу олон сая хүн “iPhone”, “Apple Watch” зэрэг “Siri-г дэмждэг төхөөрөмж тус бүрээс 20 хүртэлх ам.доллар авч магадгүй аж. Энэ нь 2014 оны есдүгээр сарын 17-ноос 2024 оны арванхоёрдугаар сарын 31-ний хооронд Siri-г идэвхжүүлсэн төхөөрөмж эзэмшиж байсан АНУ-ын хэрэглэгчдэд хамаарах юм байна. 95 сая ам.доллар нь “Apple”-ийн есөн цагийн ашиг бөгөөд сүүлийн санхүүгийн жилд 93.74 тэрбум ам.долларын цэвэр орлого олжээ.
Нэхэмжлэл гаргах эцсийн хугацааг шүүх эвлэрлийг баталсны дараа зарлах аж. “Google” болон “Amazon” зэрэг бусад дуут туслах үйлчилгээ үзүүлэгчдийн эсрэг зөвшөөрөлгүй бичлэг хийх, мэдээллийн нууцлалтай холбоотой асуудлаар ижил төстэй зарга мөн үүсгээд байгаа юм.
https://www.rt.com/news/610392-apple-pay-siri-victims/