Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо есөн жилийн турш төр барьсны эцэст огцорно гэдгээ даваа гарагт мэдэгджээ. Дэлхийн хамгийн нэр хүндтэй удирдагчдын тоонд зүй ёсоор багтсан Ж.Трюдо хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдэхдээ, нам нь ойрын саруудад шинэ даргыг сонгох хүртэл Ерөнхий сайд болон Либерал намын даргын албан тушаалыг үргэлжлүүлэн хаших болно хэмээсэн байна.
Тэрбээр “Манай улс дараагийн сонгуульд жинхэнэ сонголт хийх эрхтэй бөгөөд хэрэв би дотооддоо тэмцэх шаардлагатай болбол энэ сонгуульд би хамгийн сайн сонголт байж чадахгүй нь тодорхой болоод байна” гэжээ. Дараагийн сонгуулийг 10 дугаар сарын 20-ны дотор явуулах ёстой бөгөөд санал асуулгуудын дүнгээс үзэхэд өндөр үнэ, хямд орон сууц хангалтгүй байгаад дургүйцэж буй сонгогчид сөрөг хүчний Консерватив намыг сонгож, намыг нь хэн удирдаж байгаа эсэхээс үл хамааран либералууд ялагдал хүлээх төлөвтэй байна.