Мексикийн Ерөнхийлөгч Клаудиа Шейнбаум Засгийн газар нь цахим тамхи, тамхины хэрэглээг хориглохын тулд хуульдаа өөрчлөлт оруулах болно гэжээ. Өнгөрсөн зургаадугаар сард болсон сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсны дараа эрх баригч Морена нам конгресст олонх болсон нь Үндсэн хуулийг хүссэнээрээ дахин бичих боломж бүрдүүлсэн юм. Ойролцоогоор 1.7 сая мексикчүүд цахим тамхийг тогтмол хэрэглэдэг гэсэн судалгаа байгаа бөгөөд энэ тоо өссөөр байгаа аж. Одоогоор тус улсын компаниуд дэлгүүрт зарагддаг илүү үнэтэй вапнуудыг импортолдог. Мөн гудамжны худалдаачид хямд үнэтэй вапнууд оруулж ирдэг байна. Гэмт хэргийн бүлэглэлүүд өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр тамхи зардаг хүмүүсийг шийтгэх замаар хяналтаа тогтоодог тул уг бизнестэй холбоотой хүчирхийлэл түгээмэл байдаг аж. Өөр нэг асуудал бол ийм хууль бус бараа бүтээгдэхүүн ямар ч зохицуулалтгүй байна. Түүнчлэн гудамжинд зарагддаг хамгийн хямд тамхины зарим нь мөнгөн ус агуулдаг нь тогтоогдсон байна. Хэрэв тамхины хэрэглээг хориглохыг үндсэн хуульд нэмбэл эдгээр асуудал улам хурцдах болно гэдгийг ажиглагчид онцолж байна.
https://www.theguardian.com/world/2024/oct/27/mexico-vape-ban-cartels