21-59 насны сингапурчууд энэ сарын 22-ноос эхлэн 600 ам.долларын ваучер авна

2025 оны 21-59 насны сингапурчууд  энэ сарын 22-ноос эхлэн $600 SG60 ваучер авах ажээ. go.gov.sg/sg60v хаягаар авах эрхийн бичиг нь 2026 оны 12-р сарын 31 хүртэл хүчинтэй байна. Эрхийн бичгийг 23,000 гаруй худалдаачин, төвлөрсөн худалдаачид, мөн арал даяар 400 цэгтэй сүлжээ супермаркетад ашиглах боломжтой. Долоодугаар сарын 1-нээс хойш 60 ба түүнээс дээш насны 915,000 сингапурчууд буюу Сингапурын 1.1 сая ахмад настны 83 гаруй хувь нь 800 ам. долларын эрхийн бичгээ нэхэмжлэх эрх үүсэх юм байна. Худалдаа, аж үйлдвэрийн төрийн ахлах сайд Лоу Йен Линг энэ сарын 22-нд Фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон тооны ахмадууд дижитал эрхийн бичгийг хүлээн авч байгаа нь урам зориг өгч байна гэж мэдэгджээ. Өнөөдрийг хүртэл 127.6 сая ам.доллар зарцуулжээ. 76.6 сая долларыг худалдагч, худалдааны төвүүдэд, 51 сая гаруй ам.долларыг супермаркетуудад зарцуулсан байна.

https://www.straitstimes.com/singapore/sporeans-aged-21-to-59-can-claim-600-sg60-vouchers-from-july-22

Сэтгэгдэл үлдээх