Бээжин армийн 9 өндөр албан тушаалтныг огцруулжээ

Ирэх долоо хоногт болох улс төрийн хамгийн том хурал болохоос хэдхэн хоногийн өмнө Хятад улсын хууль тогтоох байгууллагаас есөн цэргийн дээд албан тушаалтныг огцруулсан байна. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их хурал (БХАТИХ) Ардын Чөлөөлөх Арми (ХАЧА) болон Ардын зэвсэгт цагдаагийн газрын депутатуудын жагсаалтыг шинэчлэн, нийт 243 болгож цөөрүүлсэн тухай South China Morning Post өдөр тутмын сонинд мэдээлжээ.

Эдгээрт таван генерал, нэг дэслэгч генерал, гурван хошууч генерал багтсан байна. Таван генерал нь Мэдээллийг дэмжих хүчний улс төрийн комиссар Ли Вэй, Ли Цяомин, хуурай замын цэргийн командлагчТэнгисийн цэргийн командлагч асан Шэн ЖинлунТэнгисийн цэргийн улс төрийн комиссар асан Цинь ШэншянАгаарын цэргийн хүчний улс төрийн комиссар асан Ю Жунфу нар багтжээ.

Мөн Цэргийн Төв Зөвлөлийн Улс төрийн комиссар дэслэгч генерал Ван Дунхайг огцруулсан байна. Мөн пүрэв гарагт БХАТИХ-ын Байнгын хороо Ван Шяншиг Онцгой байдлын сайдын албан тушаалаас нь огцруулах санал хураалт явуулжээ. 2022 он болон түүнээс хойш томилогдсон 47 генералын 87 хувийг нь мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, ажлаас нь чөлөөлсөн талаар “China Power судалгааны төв тайландаа дурджээ. Ерөнхийдөө, ХАЧА-ын ахлах албан тушаалын ойролцоогоор 52 хувь  нь сүүлийн жилүүдэд албан тушаалтныг шалгаж, чөлөөлсөн нь Ши Жиньпин даргын үед урьд өмнө хэзээ ч байгаагүй өөрчлөлтийг харуулж байна.

Батлан ​​хамгаалах яамнаас мэдээлснээр Жан Юшя, Лю Жэнли нарын хоёр дээд генералыг "сахилга бат, хууль зөрчсөн байж болзошгүй" гэсэн үндэслэлээр мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаатай холбогдуулан албан тушаалаас нь мөн огцруулсан. БХАТИХ ирэх долоо хоногт жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Хоёр чуулган"-аар БНХАУ-ын өнцөг булан бүрээс ирсэн хууль тогтоогчид Бээжинд хуралдах гэж байна.

Сэтгэгдэл үлдээх