Г.Дамдинням сайд "Загнуулан барин үйлчлэх албагүй" хэмээн турхирч явна

Шатахууны хомсдолд бухимдсан иргэд бүтэн өдөр жагсаад ч байдал хэвээрээ. Шатахууны шуурхай штабаас өдөр бүр шахам мэдээлэл хийн, төчнөөн тонн шатахуун оруулж ирлээ хэмээн мэдэгддэг ч бодит байдалд иргэд шөнө 5-6 цаг дугаарласан, уртаас урт дараалал үүссэн хэвээр. Шатахуун түгээх станцууд иргэдийг чирэгдүүлж, олон цагаар дугаарлуулж бухимдуулан шатахуун байсаар атлаа өглөө өгнө хэмээн жолооч нарыг шөнөжингөө гадаанаа хонуулах нь ердийн үзэгдэл болллоо. Ерөнхий сайд нь арга ядаад шатахуун импортлогч компаниудад "Оруулаад ирсэн шатахууныг хэл амгүй өгчихөж чадахгүй байна уу" хэмээн уурссан ч байдал бага ч атугай дээрдсэнгүй.
 
Гэтэл салбарынх нь сайд  Шатахууны шуурхай штабынхантай шатахуун түгээх станцуудаар явж бодит байдалтай танилцах үеэр  ажилтнууд "Иргэд шатахуун өгсөнгүй" гээд загнах нь элбэг хэмээн учирлахад сайд  Г.Дамдинням "Загнаад байвал битгий өг л дөө. Загнуулан барин үйлчлэх албагүй шүү дээ" хэмээн хоёр гараа халаасандаа хийчихсэн ард иргэдээ басамжлан турхирч зогсох юм. Эсрэгээрээ нөхцөл байдлыг зөөлрүүлж, иргэдийн бухимдлыг ойлгон  өнгөрөөж байгаарай хэмээн хэлэх ёстой бус уу. Биеийн хэлэмж цаанаа нэг дээрэнгүй, бусдыг үл тоомсорлосон, сайд хүнд байх харилцааны наад захын  ёс зүй, ухамсар байхгүй энэ этгээдийг огцруулах цаг хэдийнэ болсныг энэ мэт үйлдэл нь улам батлаад байх юм. 
 
Өмнө нь хөдөө хээр замд иргэд сайдаа шатахуун тасарвал яах вэ хэмээн сэтгэл зовнин асуухад "Шатахуун тасалдвал түгжрэл ч багасна. Харин ч зүгээр юм биш үү" хэмээн марзагнаж даажигнаж суусан нөхөр.

Сэтгэгдэл үлдээх