2004 оны 6 сарын 5 буюу энэ өдөр Америкийн Нэгдсэн Улсын 40-дэх Ерөнхийлөгч Ronald Reagan Альцгеймер өвчинтэй удаан тэмцсэний эцэст таалал төгсжээ. Тэрээр сайн ерөнхийлөгч байгаад зогсохгүй сайн жүжигчин байсан юм.
1911 оны 2 сарын 6 нд Голланд хочтой Рейган нь Иллиной мужийн жижиг хотод төржээ. Түүний эцэг нь согтууруулах ундааны донтогч байсан ч гэсэн тэрээр хичээлээ тасалдаггүй сургуульдаа нэр хүндтэй сурагч байсан аж.
Тэрээр сургуулийнхаа оюутны зөвлөлийн ерөнхийлөгч хийдгээс гадна хөл бөмбөг, сагсан бөмбөг, мөн сургуулийнхаа жүжигт тоглодог авьяаслаг сурагч байжээ.
Рейган хичээл амарсан үед аврагчийн ажил хийдэг байсан бөгөөд зургаан жилийн хугацаанд 77 хүний амийг аварчээ.
Ахлах сургуулиа төгсөөд Рейган тэтгэлэгт хамрагдан Иллинойс мужийн Эврика хотын жижиг христийн шашинт Либерал урлагийн сургуульд элсэн суралцав. Тэнд тэрээр усанд сэлэлт хөл бөмбөг хичээллэж мөн жүжгийн мэргэжлээрээ сайн суралцаж мөн улс төрийн чиглэлээр авьяас чадвараа сайн харуулж байсан гэдэг.
1923 онд Рейган Социологи, эдийн засгийн чиглэлээр Эврика их сургуулиа төгсөж спортын чиглэлээр радио хөтлөгчийн ажлыг 5 жилийн турш хийжээ. Хамгийн том зүйл нь Ирээдүйн ерөнхийлөгч болох Рейганд Warner Brothers компани 7 жилийн гэрээ байгуулахыг хүсэж хамтран ажиллах болсон юм. Гэхдээ түүний Голланд нэрийн оронд Рональд нэрийг нь илүү олонд таниулсан билээ.
Тэрээр A зэрэглэлийн од болж чадаагүй ч гэсэн Рейган Холливудад 20 жил ажиллахдаа 50 гаруй кино, телевизийн хэд хэдэн ажилд оролцсон юм.
Энэ бүх урлагийн хажуугаар Рейган улс төрөөр суралцаж олон ажил үүргийг гүйцэтгэж улмаар Америкийн нэгдсэн улсын 40-дэх ерөнхийлөгч болж чадсан билээ.
Сэтгэгдэл үлдээх