ЦЕГ-ын ХМТ-ийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр:
Нийслэлийн Баянгол дүүргийн VI хороо, 19 дугаар байрны дэргэд Дулааны шугам сүлжээний худагт халуун усны хоолой задарч дотор нь байсан хүн гарч чадахгүй байна гэсэн дуудлага хоёрдугаар сарын 08-ны шөнийн 23 цагт ирсэн. Харьяа дүүргийн цагдаагийн хэлтэс буюу БГД-ийн цагдаагийн II хэлтэс бусад байгуулагуудтай хамтран хэргийн газарт үзлэг хийж ажиллаа. Одоогоор тухайн хэргийн газарт таван хүн байсан гэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа бөгөөд үүнээс гурав нь нас барсан, хоёр нь бэртэл гэмтэл авч эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Шалгалтын явцад БЗД-т оршин суух хаягтай 41 настай У, эрэгтэй Э, нэг иргэн нь хэн болох нь тогтоогдоогүй нас барсан нөхцөл байдалтай шалгалтын ажил үргэлжилж байна.
Сэтгэгдэл үлдээх