БНХАУ-ын Үндэсний статистикийн товчооны мэдээлснээр, 2023 онд Хятадын хүн ам хоёр саяар буурчээ. Хятад улс энэ асуудлыг шийдвэрлэхээр хичээж байна.Тус улсын Засгийн газар 2015 онд “Нэг хүүхэд” бодлогоо цуцалсан. Орчин үеийн Хятадын нийгмийг судалдаг Калифорнийн их сургуулийн социологийн профессор Ван Фэн “Нэг хүүхэд” гэх мэт хуулийн үр дагаврыг Коммунист намын удирдлагууд одоо “амсаж” байна” гэв.
Сүүлийн жилүүдэд Хятадын Коммунист нам болон орон нутгийн засаг захиргаа залуу эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлж, гэр бүл зохиохыг дэмжих зорилготой хууль, хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Хүн ам ихтэй Ханжоу хот гэр бүлүүд гурав дахь хүүхдээ өлгийдөн авсан авбал 20 мянган юань буюу 2800 орчим ам.доллар санал болгож. Хятадын эрх баригч нам 2021 онд “Гурван хүүхэдтэй байх бодлого”-ыг хэрэгжүүлж, эхэлсэн байна. “Хятадын хүн ам зүйн хямралыг шийдвэрлэх арга зам нь одоо хэрэгжүүлж буй шмг богино хугацааны бодлого биш. Харин урт хугацаанд шийдвэрлэх асуудал” гэж Ван үзэж байна. Индианагийн Блүүмингтон их сургуулийн Зүүн Азийн хэл, соёл судлалын тэнхимийн эрхлэгч, Хятад дахь гэр бүл салалтыг судалдаг Этан Мишельсон “Business Insider” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Гэрлэлт болон салалт төрөлтийн түвшинг нэмэгдүүлэхэд түлхэц болохгүй” гэжээ. Тэрбээр "Би судалгаа хийх явцдаа хятад эмэгтэйчүүдээс "Яагаад хүнтэй гэрлэнэ гэж” гэсэн хариулт олон сонсож байсан” хэмээжээ.
БНХАУ санхүүгийн урамшуулал, гэр бүлийг дэмжсэн бодлогыг туршиж үзсэн ч төрөлт буурсаар байна. Дэлхийн даяар төрөлтийн түвшин буурч Засгийн газруудаас нь төрөл бүрийн арга хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Өмнөд Солонгосын Засгийн газраас эцэг эхчүүдэд 2022 онд төрсөн хүүхэд бүрд 1650 ам.доллар бэлнээр олгохыг санал болгосон. Тайвань одоогийн байдлаар олон иргэдийг хүүхэдтэй болгох хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн талаар “The Los Angeles Times” мэдээлжээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд улс бүрд төрөлт хамгийн бага түвшинд хүрээд байна.