Сүүлийн үед ажил хийх гэхээр наад мөнгөөрөө зам засахаа боль. Сургууль, цэцэрлэг барь гэж мэдэмхийрэх болжээ

Хотын дарга Х.Нямбаатар ирэх онд нийслэлд хэрэгжүүлэх төсөл хөтөлбөртэй холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр "Сүүлийн үед ажил хийх гэхээр наад мөнгөөрөө зам засахаа боль, сургууль, цэцэрлэг барь гэж мэдэмхийрээд байх болжээ. Нийслэл салбар бүртээ анхаарч ажиллаж байгаа гэдгийг хэлье. Нийслэлийн удирдлагын баг сүүлийн гурван жилийн хугацаанд боловсролын салбарын хөрөнгө оруулалтыг үнэмлэхүй нэмэгдүүлсэн. Тухайлбал, 2023 онд 67 тэрбум байсныг 2025 онд 234 тэрбум хүргэж,  дөрөв дахин нэмсэн. Үүний үр дүн ирэх хичээлийн жилд гарна.

Өнгөрсөн хугацаанд Боловсролын яамны харьяанд байсан царцсан барилгын 33 ажлыг нийслэл эрх шилжүүлэн авч ашиглалтад оруулсан. Одоо дахиад царцсан арван төслийн эрх шилжүүлж авч, ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бид цаашид Боловсролын яамтай хамтраад боловсролын салбарын хүртээмжийг нэмэгдүүлэх, ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх чиглэлд ажиллана. Түүнчлэн англи хэлний багшийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүднээс англи хэлний "1000 багш" хөтөлбөр хэрэгжүүлнэ" гэв.

Сэтгэгдэл үлдээх