Хуульч О.Баасанхүү шүүгчдийн хууль бус үйл ажиллагаа, авлига, албан тушаалтай холбоотой асуудлаар АТГ-т гомдол гаргалаа. Тэрбээр "НДЕГ нь "Капитал" банкнаас 65 тэрбум төгрөгийн өр авлагатай ч 10 гаруй тэрбумыг нь мөнгөн болон үл хөдлөх хөрөнгөөр барагдуулж, үлдсэн 40-50 тэрбум төгрөгийг барагдуулах ажил явж байна. Иргэн н.Тунгалаг өөрийн эзэмшилд 2017 онд байсан барилгыг Улаанбаатар банкны өр зээлэнд хураалгасан байдаг. Үүнийг нь банк цааш зараад олон өмчлөгч дамжсаар Капитал банкнаас НДЕГ-т шилжүүлсэн. Судалгаа хийхэд маш ноцтой зүйлс гарсан. Иргэн н.Тунгалагийн хувьд энэ өмчлөлтэй холбоотой гомдол гаргаж байгаагүй. Харин 2011 онд н.Мөнхзул гэдэг шүүгч захирамж гаргаад байхад долоон жилийн дараа өөр нэгэн шүүгч н.Ичинхорлоо дахин захирамж гаргуулж н.Тунгалагийн дүү нарын нэр дээр шилжүүлж, нөгөөдүүл нь Захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргасан. Өөрөөр хэлбэл, байхгүй хөрөнгөөр захирамжийн өөрчлөлт хийсэн нь онц ноцтой үйлдэл. Үл хөдлөхийн гэрчилгээ нь Капитал банкны өмч ч тухайн үл хөдлөх рүү орж ч чаддаггүй, эзэмшигч нарын агуулах аятай байдаг. Захиргааны хэргийн шүүх хууль бус үйлдлийг зогсоох, залруулах ёстой ч 2019 оноос хойш битүүмжилсэн байна. Гуравдагч этгээдийн үл хөдлөх хөрөнгийн маргааныг иргэний шугамаар шийдэх ёстой ч захиргааны хэргээр шийдэж, 2019 оноос хойш найман жил битүүмжилсэн, хөрөнгө үнэгүйдсэн. Засвар үйлчилгээнд багадаа хоёр тэрбум төгрөг зарахаар байна. Үүнийг хэн төлөх вэ?. Хууль бус үйлдлийг хэн хийж байна вэ?
Нийтийн эзэмшлийн өмч хөрөнгийг хамгаалах, нэхэмжлэх учиртай тул 2025 оны арваннэгдүгээр сард УЕПГ-т гомдол гаргасан. Гомдлын дагуу тэд гурван үйлдэл хийсэн. Улсын төсвийн хяналтад тусгай хэлтэс гаргасан. Даварсан шүүгч нарт хариуцлага тооцуулахын тулд би явна" гэлээ.
Сэтгэгдэл үлдээх