ЗГ: Маш нууцын зэрэглэлд байсан хоёр тогтоолын төслийг улсын нууцаас гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.

Энэ үеэр  Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр: "2021 оны зургаадугаар сарын 23-ны өдрийн MN04 тоот маш нууцын зэрэглэлд байсан Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг улсын нууцаас гаргалаа. Энэхүү зөвлөмж нь Богдхан төмөр замын төсөл дээр "Бодь интернэшнл" компанитай төрийн нууцад авах байдлаар шууд гэрээ байгуулж, нүүрсний оффтэйк гэрээ хийсэн. Иймд үндэсний аюулгүй байдлын зөвлөмж болон түүнтэй холбоотой 2021 оны долоодугаар сарын 7-ны өдөр болон 2021 оны арваннэгдүгээр сард гарсан маш нууцын зэрэглэлтэй Засгийн газрын хоёр тогтоолын төслийг улсын нууцаас гаргалаа. Үүнийг одоо олон нийтэд удахгүй нээлттэй болгоно" гэв. 

Сэтгэгдэл үлдээх