Нөхөн сонгуульд МАН илүүрхэв

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн санал хураалт зургаадугаар сарын 21-ний ням гарагт  болов. 

Энэ жил таван аймгийн есөн суманд Аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандат, 15 аймгийн 33 суманд Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 37 мандат, нийт 46 мандатад нөхөн сонгууль товлон зарласан. Сонгуульд МАН-аас 42, АН-аас 40, ХҮН-аас гурав, Иргэдийн оролцооны нэгдэл нам, ИХ намаас тус бүр нэг, бие даан нэр дэвшигч тав, нийт 92 нэр дэвшигч өрсөлдсөн юм.

Урьдчилсан дүнгээр аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын есөн мандатад МАН-аас нэр дэвшигчид сонгогдсон байна. Харин сумдын хувьд 15 аймгийн 37 сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 17 мандатад МАН-аас нэр дэвшигчид, 17 мандатад АН-аас нэр дэвшигчид, нэг мандат буюу 0.2 хувьд ХҮН-аас нэр дэвшигч, хоёр мандат буюу 0.4 хувьд бие даагч сонгогдоод байна. 

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны нөхөн сонгуулийн Аймгийн сонгуулийн хороо, сумын сонгуулийн хороо, хэсгийн хороо, мэдээлэл, технологийн баг, даамал болон улсын бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан, цагдаагийн алба хаагчид нийт төрийн 1189 албан хаагч зохион байгууллаа.

Сэтгэгдэл үлдээх