Хотын дарга нарын чуулга уулзалтад дэлхийн 33 улс, 24 хотын төлөөлөл оролцож байна

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XYII Бага хурлын хүрээнд “Хотын дарга нарын чуулга уулзалт” Улаанбаатарт эхэллээ. Энэ удаагийн чуулга уулзалтад 33 улс, 24 хот, 51 олон улсын байгууллага, Монгол Улсын дотоодын 23 байгууллагын төлөөлөл оролцож байна. Дэлхийн хүн амын талаас илүү хувь нь хот, суурин газарт амьдардаг ба 2050 он гэхэд энэ үзүүлэлт 68 хувьд хүрэх төлөв бий. 

Хотын дарга нарын чуулга уулзалтыг нь өндөр түвшний бодлогын хэлэлцүүлэг, шинжлэх ухаан, технологийн солилцоо, хотуудын туршлага хуваалцах хэлбэрийг хослуулсан олон талт бүтэцтэйгээр зохион байгуулна. Чуулга уулзалтаар дэлхийн хотуудын удирдлага, олон улсын байгууллагууд, эрдэм шинжилгээний байгууллага, хөгжлийн түншүүд, санхүүгийн институц, хувийн хэвшлийн төлөөллүүдийг нэгтгэсэн нээлттэй хэлэлцүүлгүүд өрнөнө.

Сэтгэгдэл үлдээх