Өнөөдөр: 2024-03-28

Мьянмарын олон мянган каренчууд Тайландад дүрвэхээр бэлдэж байна

Мьянмарын хилийн дагуу нутагладаг Карен үндэстний хэдэн мянган иргэд Мьянмарын арми болон Карен үндэстний нэгдэл зэвсэгт бүлэглэлийн хооронд тулаан улам ширүүсвэл Тайланд руу дүрвэхэд бэлэн байна. Карены зэвсэгт бүлэглэл энэ долоо хоногт хилийн ойролцоох Мьянмарын цэргийн бааз руу дайрч, ширүүн тулаан болсон билээ. Тулаанаас амссан хохирлынхоо талаар аль ч тал албан ёсоор мэдэгдээгүй байгаа юм. Карены зэвсэгт бүлэглэлийн төлөөлөгчийн мэдээлснээс үзвэл тэд эхний тулаандаа ялж, Мьянмарын хил дагуу урсдаг Салвин голын баруун эрэг дээрх цэргийн баазыг эзэлсэн гэнэ. Харин Мьянмарын армийн зүгээс тэдэнд агаараас хариу цохилт өгч, эцэст нь Мьянмарын 13 цэрэг, Карены гурван дайчин амь үрэгдсэн аж.

Тайландад дүрвэгчдийн И Ту Хта хуаранд гэр бүлээрээ очсон тосгоны иргэн Чу Ва “Хүмүүс бирмчүүд хэзээ мөдгүй ирж биднийг буудна гэж ярилцдаг болсон. Тиймээс бидэнд амьд үлдэхийн тулд ийн дүрвэхээс өөр арга байсангүй. Бид гол гатлан зугтаж энд ирсэн” хэмээн ярьжээ.

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар олон мянган каренчууд хараахан дүрвээгүй байгаа ч хэрвээ тулаан ширүүсвэл нэн даруй зугтахаар бүх бэлтгэлээ базаасан байгаа гэнэ. Карены энх тайвныг дэмжих нийгэмлэг цахим хуудсандаа ойрын ирээдүйд 8000 орчим карен хүн Салвин голыг гатлан Тайландад дүрвэх төлөвтэй байна. Бид Тайландын арми тэдгээр дүрвэгчдийг дайнаас зугтан амьд үлдэхэд нь тусална хэмээн найдаж байгаа хэмээн бичжээ.

Тайландын эрх баригчдын мэдээлж байгаагаар энэ долоо хоногт гэхэд ойролцоогоор 200 хүн дүрвэж очсон бөгөөд дүрвэгч нарын тоо ихэсч байгаатай холбоотойгоор хилийн хяналтаа чангатгасан гэнэ. Түүнээс гадна хилийн ойролцоо амьдарч байсан тайландчууд ч гэсэн аюулгүй газар бараадан нүүцгээсэн гэнэ.

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Pdlkte

buy atorvastatin 20mg for sale <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg generic</a> atorvastatin 20mg for sale