Засгийн газраас 2026 оны гуравдугаар сарын 17-ны өргөн мэдүүлсэн Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2026 оны зургаадугаар сарын 24-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж дэмжсэн юм.
“Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хийв. ИНгэснээр Улсын Их Хурлын 2003 оны 42 дугаар тогтоолын хавсралтаар баталсан газар зүйн нэрийн Баян-Өлгий аймгийн 12 сумын нутаг дэвсгэрт хамаарах 319 нэрийг өөрчлөх, 47 газар зүйн уламжлалт нэрийг нэмж батлах, Сүхбаатар аймгийн нутаг дэвсгэрт хамаарах 2020 уламжлалт газар зүйн нэрийг нэмж батлах, үг, үсэг, дүрмийн алдаатай 45 газар зүйн нэрийг өөрчлөх тухай Монгол Улсын Их Хурлын тогтоолыг гишүүдийн 65.7 хувийн саналаар дэмжин баталлаа.
Сэтгэгдэл үлдээх