Коронавирус хуванцар гадаргуу дээр 2-3 өдөр хадгалагдан тогтдог. Харин зэс гадаргуу дээр удаан тогтдоггүй буюу дөрвөн цаг л тогтох тэсвэртэй байдгийг Японы үндэсний эрүүл мэндийн байгууллагын судалгаагаар тогтоожээ.
Иймээс зэсийн бактери устгадаг давуу чанарыг ашиглан Японы үндэсний “Gunma” их сургууль, “Meisei” үйлдвэртэй хамтран зэс ялтсаар бүрсэн хялгасан утсаар амны хаалт болон бусад өдөр тутмын эд зүйлс хийх аргыг хөгжүүлж эхэлжээ.
Ингэж гаргаж авсан зэс утас нь коронавирусаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой хэмээн үзэж буйгаа Японы засгийн газрын албан ёсны веб хаягаар дамжуулан мэдээлсэн байна.
Сэтгэгдэл үлдээх