Ферраригийн 1962 оны 250 GTO нь дэлхийн хамгийн хурдан машинд тооцогддог байна.
Энэхүү хурд хүчээрээ гайхагдсан машин ирэх наймдугаар сард дуудлага худалдаанд орохоор болжээ. Феррари 250 GTO-ийг компанидаа одоогийн нэр хүндийг нь авчирсан үнэт зүйлд тооцогддог аж.
Уг машиныг одоогоор Америкийн Numerix программ хангамжийн компаний захирал Грег Виттен эзэмшдэг юм.
Шинжээчид Феррари 250 GTO-ийг ойролцоогоор 45 сая долларт хүрч, хамгийн өндөр үнээр худалдаалагдсан машин болно гэж үзэж байна. Гэхдээ үүнээс ч илүү үнэд хүрэх боломжтoй гэнэ.
Энэхүү машин өндөр үнэд хүрэх дөрвөн шалтгаантай. Нэгт, харагдах байдал хурд хүчээрээ Ферраригийн 250 GTO цувралын хамгийн сүүлийн хувилбар, хоёрт, таван хурдны хайрцагтай, гуравт, урд хөдөлгүүртэй гэнэ. Учир нь сүүлийн үеийн загварууд нь дунд хөдөлгүүртэй болсон байдаг.
Эцэст нь, загвар хийцийн хувьд дахин давтагдашгүй, төгс уралдааны машин бөгөөд 36 хувь л үйлдвэрлэгдсэн гэж дуудлага худалдаа эрхлэгчид дүгнэжээ. Үүнээс гадна, 1962 оны Феррари 250 GTO нь дэлхий даяар 300 гаруй уралдаанд тэргүүн байранд орсон байна.
Өнгөрсөн зургадугаар сард 1963 оны Феррари 250 GTO-ийг машины шалавч үйлдвэрлэдэг компани WeatherTech-ийн үүсгэн байгуулагч Дэвид МакНейл 70 сая доллараар худалдан авсан байна.
Сэтгэгдэл үлдээх