Sony World Photography Awards 2020 тэмцээний ялагчид тодорлоо

Анхаарал хандуулах хэрэгтэй гэрэл зургууд.

Олон улсын гэрэл зургийн байгууллагаас зохион байгуулдаг Sony World Photography Awards тэмцээн 2020 оны ялагчдаа зарлалаа. Гэрэл зургийн ертөнцийн хамгийн нэр хүндтэй, томоохон үйл явдлуудын нэгт тооцогддог тус тэмцээний шүүгчид энэ жил 203 орны 135,000 гаруй бүтээл хүлээн авчээ.

Тэмцээний үндсэн төрлүүдэд ялсан бүтээлүүдийг харцгаая:

Оны шилдэг гэрэл зурагчин (мөн Латин Америкийн гэрэл зурагчны мэргэжлийн шагнал)

Тэмцээний гол шагналыг Уругвайн гэрэл зурагчин Пабло Албаренга "Seeds of Resistance (Эсэргүүцлийн үр)" нэртэй цуврал бүтээлээрээ хүртжээ. Эдгээр хөрөг зургууд дээр уул уурхай ба хөдөө аж ахуйн бизнесийн үйл ажиллагаанаас болж устаж, үгүй болох аюулд орсон газруудад байгаль хамгаалагчдын даруулсан зургууд дүрслэгдсэн байна. Энэхүү ялалт нь түүнд 25,000 ам.доллар авчиржээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Tgjyva

buy lipitor 20mg sale <a href="https://lipiws.top/">lipitor 80mg over the counter</a> purchase atorvastatin