Өнөөдөр: 2024-03-29

Эсээ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчид шагналаа гардууллаа

БОАЖЯ, НҮБ-ын хүүхдийн сан болон манай төв хамтран “Та агаарын бохирдлоос өөрийгөө хамгаалж чадна” сэдэвт эсээ бичлэгийн уралдааныг орон даяар ЕБС-ийн ахлах ангийн сурагчдын дунд 2020 оны 11-12 сард амжилттай зохион байгуулсан билээ.

Шалгарсан оролцогчид шагнал урамшууллаа хүлээн авч маш их талархаж байгаагаа илэрхийлсэн бөгөөд цаашид нийгэмд өөрсдийн дуу хоолойгоо хүргэж, байгаль орчноо хайрлан хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулж явна гэдэгт бидний зүгээс итгэлтэй байна.

Та бүхний сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье