Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 287 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 197 нь Улаанбаатар хотод, 90 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 насны архаг, хууч өвчтэй 8 хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1875 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 8,365 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 16,663 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх