УОК шинэ хувилбарын талаар шийдвэр гаргахаар судалж байна

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын мэргэжилтнүүд коронавирусийн олон мутацтай, шинэ хувилбарыг илрүүлснээ өчигдөр зарласан. Тэгвэл уг шинэ хувилбарыг ДЭМБ “аюултай” ангилалд оруулж, “Омикрон” үсгээр нэрлээд байгаа юм. 

Улсын Онцгой комисс өнөөдөр 11:00 цагаас хуралдахаар болсон байна. Хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар эргэн мэдээлэх болно. 

Түүнчлэн "COVID-19 шинэ төрлийн мутацид орсон B.1.1.529 хувилбарын талаарх судалгаа үргэлжилж байгаа, айж сандрах хэрэггүй бөгөөд вакциндаа хамрагдахыг ДЭМБ зөвлөж байна. УОК шинэ хувилбарын талаарх тодорхой зөвлөмж, шийдвэр гаргахаар судалж, бэлтгэж байна" хэмээн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа өөрийн цахим хуудаснаа өчигдөр мэдээлсэн байсан юм. 

Одоогоор энэ хувилбараар халдварласан 77 тохиолдол бүртгэгдсэнээс 90 гаруй хувь нь Африкаас илэрсэн байна. Хонконгт нэг тохиолдол бүртгэгдсэн нь Өмнөд Африкаас ирсэн хүнээс илэрлээд буй.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Utinij

oral lipitor 40mg <a href="https://lipiws.top/">lipitor medication</a> atorvastatin order online