Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 329 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд 247 нь Улаанбаатар хотод, 82 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 41-80 насны архаг, хууч өвчтэй 5 хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусын улмаас нийт 1917 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 6,481 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 12,702 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх