Мал тооллого орон даяар эхэллээ

Улсын хэмжээнд өнөөдөр ээлжит малын тооллого эхэлж байна. Мал, тэжээвэр амьтдын энэ оны жилийн эцсийн тооллогыг энэ сарын 7-17-нд орон даяар зохион байгуулж байна.

Мал тооллогыг 1961 оноос эхлэн жил бүр зохион байгуулж байгаа бөгөөд жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ҮСХ-ноос ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна. Энэ удаагийнх 40 дахь жилийн тооллого болж байгаа юм.

Мал тооллогыг явуулснаар мал, амьтдын тоо толгойн өсөлт, бууралт, сүргийн бүтцэд гарч байгаа өөрчлөлт, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл зэргийг тооцож, улмаар мал аж ахуйн салбарын нэмэгдэл өртгийг тооцох боломж бүрддэг. Түүнчлэн Хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлого боловсруулж, малчдад даатгалын нөхөн төлбөр олгох, малын тоо толгойн татвар бүрдүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх, сүү, ноос, арьс ширний урамшуулал олгох, малчдын нийгмийн халамж, малчдын зээл, ажил эрхлэлттэй холбоотой асуудлыг шийдвэрлэх, аймаг, орон нутгийн эдийн засгийн чадавхыг үнэлэх зэрэг өндөр ач холбогдолтой юм.

2020 оны жилийн эцсийн тооллогын дүнгээр манай улсын нийт малын тоо 67.1 сая толгойд хүрсэн бөгөөд нийт малын тоонд хонин сүргийн эзлэх хувь хамгийн өндөр буюу 44.8 хувийг эзэлж байгаа бол тэмээ хамгийн бага буюу 0.7 хувийг эзэлж байна.

Жилийн эцсийн тооллогодоо идэвхтэй оролцохыг ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалж байна.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Fspudc

buy lipitor for sale <a href="https://lipiws.top/">cheap atorvastatin 80mg</a> order lipitor 20mg generic