Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 338 хүн коронавирусийн халдвар авчээ.
Шинээр илэрсэн тохиолдлууд нэг нь зөөвөрлөгдөж ирсэн. Харин 213 нь Улаанбаатар хотод, 124 нь орон нутагт бүртгэгдсэн байна.
Харамсалтай нь уг халдварын улмаас 21-80 насны архаг, хууч өвчтэй гурав хүн нас барсан байна. Ингэснээрээ коронавирусийн улмаас нийт 1953 хүн нас барлаа.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 3,898 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 7,301 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл үлдээх