Б.Мөнхжин: Маргаашаас бүх төрлийн барааг чингэлгээр татна

Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин өчигдөр хоёр улс туршилтаар чингэлэг оруулж ирсэн болоод цаашид хэрхэх талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Өчигдөр БНХАУ болон Монгол Улс хоёр хамтарсан туршилт хийж, хоёр чингэлэг ачаа оруулж ирсэн. Маргаашаас эхлэн хилээр ачаа бараа татах асуудал хэвийн горимд шилжиж байгаа. Эхний ээлжид вирус илрэхээс өмнөх Эрээн хот руу 150 орчим ачаатай чингэлэг тээврийг гаргах ажлыг эхлүүлнэ. Тэдгээрийг эхний ээлжид гаргах шаардлагатай байгаа. Дараагаар нь ачаа тээврүүдээ үе шаттайгаар татаж оруулна.

Хоёр улсын ерөнхий сайд нар аравдугаар сарын дундуур утсаар ярьсан. Энэ үеэр Тяньжин боомтод бөөгнөрсөн 4800 чингэлгүүдийг татаж авна гэсэн юм. Арванхоёрдугаар сарын 1-ний байдлаар 5000 чингэлэг татаж авсан ч 3800 гаруй чингэлэг үлдсэн. Учир нь бараа Тяньжин боомтод бөөгнөрч, олшроод байгаатай холбоотой” гэлээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Yytooy

buy lipitor 80mg pills <a href="https://lipiws.top/">buy generic atorvastatin</a> cost lipitor 40mg