Г.Ариунбуян: Хоёр албан тушаалтныг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн

Энэ сарын 3-ны өдөр үүрэгт ажлаа гүйцэтгэж яваад амь насаа алдсан ОБЕГ-ын ажилтны асуудлаар ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян мэдээлэл хийлээ.

Тэрбээр “ОБЕГ хуулийн хүрээнд хүлээсэн хариуцлагатай үүргээ биелүүлэхийн зэрэгцээ бүх шатанд шуурхай албыг дайчлан цар тахлын үед цаг наргүй ажиллаж байгаа.

Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт манай ажилчид шаардлагатай тохиолдолд уртасгасан цагаар ажилладаг онцлогтой. Угаарын хийн хордлого болон ахуйн гал түймрээс сэргийлэх зорилгоор нөлөөллийн аян зохион байгуулсан.

Харамсалтай нь, энэ сарын 3-нд энэ аяны хүрээнд байрлуулсан постерыг буулгах явцдаа манай албан хаагч золгүйгээр амиа алдсан. Сурталчилгааны зориулалттай самбар байсан. Юуны өмнө нийт бие бүрэлдэхүүний нэрийн өмнөөс талийгаачийн гэргий болон ар гэрийн өмнөөс уучлал хүсэж байна.

Шадар сайдаас үүрэг өгсний дагуу тухайн өдөр хяналт, шалгалт зохион байгуулсан. Зарим албан тушаалтанд хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой мэдээллийг дэлгэх боломжгүй.

Гэхдээ зарим хариуцлага алдсан албан тушаалтанд хариуцлага тооцсон. Тухайн үед үүрэг, чиглэл өгсөн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга болон 63-р ангийн захирагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Мөн НОБГ-ын даргад сахилгын шийтгэл оногдуулсан. Мөн тухайн самбар буулгах үйл ажиллагаанд оролцсон ажилтнууд цагдаагийн байгууллагад шалгуулж буй тул эцсийн дүгнэлт гарах хүртэлх хугацаанд ажлаас нь түр түдгэлзүүлсэн байгааг мэдэгдье.

Ар гэрийнхэнд нь хуулийн дагуу нэг удаагийн буцалтгүй тусламжийг олгохоор ажиллаж байна” гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Qypncn

atorvastatin 40mg drug <a href="https://lipiws.top/">buy lipitor 20mg sale</a> buy atorvastatin 40mg without prescription