Өнөөдөр: 2024-03-29

Ц.Чойжилсүрэн: 1.2 сая шахмал түлшийн шуудайг дахин савлаж хог хаягдлыг бууруулж, эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах зорилготой

“Тавантолгой түлш” ХХК сайжруулсан шахмал түлштэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

"Тавантолгой түлш" компанийн ХМОНХХ-ийн дарга Ц.Чойжилсүрэн: "Бид хуучин хэрэглэж байсан шуудайг татаж авах ажлыг эхлүүлээд байна. Хог хаягдлыг бууруулах менежментийн төслийн хүрээнд сайжруулсан шахмал түлшний шуудайг дахин ашиглах болсон. Бид 25 кг-ийн шуудайг хэрхэн буцааж татаж авч эргэлтэд оруулах, үйлдвэрийн шугам дамжлагад ямар боломж бололцоо байгаа талаар судалсны үр дүнд уг ажлыг хийж байна. Энэ ажлыг тусгай компаниуд зохион байгуулна. Бидний зүгээс эдгээр бэлтгэн нийлүүлэгч компаниудад шуудайд чанар, стандартын хатуу шаардлага тавьж, үйл ажиллагааг нь ерөнхийд нь хянаж оролцох юм. Гэр хорооллын айл өрх өдөр бүр тодорхой хэмжээний шуудай хаядаг. Тиймээс өдөрт 40 мянган ширхэг шуудайг хаяхгүйгээр эргэлтэд оруулж сард 1.2 сая шуудайг дахин савлаж хог хаягдлыг бууруулж, эдийн засагт эерэг үзүүлэлт авчрах зорилготой" гэлээ. 

Сэтгэгдэл үлдээх

Anna Nikova
Kfpwit

buy lipitor 20mg <a href="https://lipiws.top/">lipitor 40mg uk</a> order atorvastatin 10mg sale