Сэрэмжлүүлэг: Машиныхаа хаазыг андуурч гишгэсний улмаас орон сууц мөргөжээ

ОРОН СУУЦНЫ БАЙР МӨРГӨСӨН ЗАМ ТЭЭВРИЙН ОСОЛД ШАЛГАЛТЫН АЖИЛЛАГАА ЯВУУЛЛАА.

Өчигдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 24- ний өдрийн 13.00-14.00 цагийн орчим ХУД-ийн нутаг дэвсгэр 15 дугаар хороо К ЭЙЧ хотхоны гадаа G500 маркийн тээврийн хэрэгсэл байр мөргөсөн гэх дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн хэлтсээс үзлэг, шалгалт хийжээ.

Тухайн автомашины жолооч М нь хүүхдээ шүдний эмнэлэгт үзүүлэх зорилгоор автомашины зогсоолд зогсохдоо арааг зогсоолын байрлалд шилжүүлэхгүйгээр бууж, улмаар сандралд орж зогсоох арга хэмжээ авахдаа хаазыг андуурсаны улмаас байрыг мөргөсөн байна.

Жолоочийн согтолтын зэргийг шалгахад 0 хувь гарсан байна.

Та бүхэн тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцохдоо болон зогсоол талбайд автомашин аа байрлуулах даа аюулгүй байдлыг хангаж байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: ТЦА

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Mvivpw

generic lipitor 10mg <a href="https://lipiws.top/">where to buy lipitor without a prescription</a> order atorvastatin 40mg pill