Ж.Пунцагийг мөрдөн шалгах үйл ажиллагаа үргэлжилж байна

Авилгатай тэмцэх газраас "УБТЗ" ХНН-ийн албаны дарга Ж.Пунцагийг вагоны дугаарлалт дайруулдаг, түүнээсээ ашиг олдог байж болзошгүй гэх үндэслэлээр саатуулж, 48 цагийн дараа сулласан тухай мэдээллээ.

Тодруулбал,

АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн: Ж.Пунцагийн албан тушаал бол улс, төрийн албан тушаал бол биш. Төрийн өмчийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэгийн орлогч дарга гэдэг албан тушаал юм. Тэгэхээр авилга албан тушаалын хэрэгт холбогдсон улс, төрчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалтууд гарсан сүүлийн үед байгаа. Энэ хүний албан тушаалын хувьд улс төрийн албан тушаал гэвэл энэ төрийн өмчийн оролцоотой ААН-ийн орлогч дарга юм. Мөрдөн шалгах ажиллагаа явуулж, түүнд холбогдох үйлдэл эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорт хүргүүлж, прокурор үүнийг үндэслэлтэй байна гэж үзсэн учраас эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна. 

Цаашид үргэлжлүүлж цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авахын тулд хуульд тодорхой дөрвөн үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай байдаг. Энэ дөрвөн үндэслэл тогтоогдоогүй бол түүнийг цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах бус харин өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авна гэсэн үг. Хуульд заасан үндэслэл тогтоогдоогүй бол бид нар ямар ч хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх боломжгүй” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Giexik

oral lipitor 20mg <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg sale</a> buy lipitor 20mg online cheap