Өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнийг тогтворжуулах хуулийг маргааш батална

УИХ-ын чуулган өнөөдөр /2022.04.14/ хуралдлаа

Тус хурлаар  Хил гаалийн асуудал, Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.
Хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийснээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. Эдийн засгийн байнгын хороо уг хуулийн төслийг эцэслэн батлахад бэлтгэнэ. 

УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу Баасан гараг бүр парламентаар хэлэлцсэн хуулийн төслүүдийг эцэслэн батладаг билээ. 

Хууль батлагдснаар төр, засгийн зүгээс шатахуун, гурил, махны үнийг хуулиар зохицуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Уг хууль ирэх 2023 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилнэ. 

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Jwyqts

atorvastatin 10mg usa <a href="https://lipiws.top/">buy generic lipitor 40mg</a> buy generic atorvastatin over the counter