Хан-Уул дүүргийн 2-р хороо Буянт-Ухаа-2 орон сууцны хорооллын хажууд зам тээврийн ноцтой осол өнөөдөр /2022.04.15/ өглөө гарсан байна. Энэ талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад "Энэхүү ослын талаарх дуудлага өглөөний 07.58 цагт тээврийн цагдаагийн албаны жижүүрт ирсэн. Prius маркийн 3, Land Cruiser маркийн нэг, нийт дөрвөн машин мөргөлдөж, нэг машин онхолдсон осол гарсан.
Яг одоо ослын газарт шалгалтын ажиллагаа явагдаж байна. Хүний амь нас эрсдээгүй гэв.
Сэтгэгдэл үлдээх