“Бэлтэс мөрөн” ХХК мөнгө угаадаг уу?

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд учир битүүлгээр иргэдийн мөнгийг өсгөж өгдөг гэх "Бэлтэс мөрөн" компанийн гадна иргэд хонон өнжин дугаарлаж, хадгаламжаа цуцлуулан тус компанид хөрөнгө оруулалт хийж байжээ. Тус компанийн үйл ажиллагааг Хөвсгөл аймгийн цагдаагийн газар шалгахгүй байгаа талаар Хуульч Д.Алтангэрэл АТГ-т хүсэлт хүргүүлжээ.

 Тэрээр “Бэлтэс мөрөн” компани нь иргэдийн хөрөнгө оруулсан мөнгөний 30-50%-ийг нэмэгдүүлж өгдөг. Жишээ нь: Арван сая төгрөгөөр хөрөнгө оруулалт хийхэд нэг сарын дараа 15 сая  төгрөг болгож өгдөг байна. Ийм бизнес гэж байхгүй. Бага хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хүмүүст итгэл үнэмшил төрүүлж байна. “Бэлтэс мөрөн” компанийн хувьд тодорхой үйл ажиллагаа байхгүй, иргэдийн мөнгийг эргэлдүүлж байгаа. Одоогоор олон хэрэглэгчийн мөнгө цугларсан  байгаа  тул хохирол амссан иргэд гараагүй байгаа ч хэзээ мөдгүй хохирогчид гарч ирнэ гэв.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Ctglpu

buy atorvastatin 40mg without prescription <a href="https://lipiws.top/">order atorvastatin 20mg</a> lipitor 10mg for sale