Рианна хувийн амьдралынхаа зарим зүйлсийн талаар ярилаа

Энэ мягмар гарагт дуучин Рианнагийн жирэмсэн зургаар Vogue сэтгүүл тавдугаар сарын дугаарынхаа нүүрийг чимсэн билээ. Энэ жил Рианнагийн хувьд албан ёсоор Барбадос улсаас төрсөн анхны тэрбумтан болсноос гадна эх хүн болж байгаа маш чухал жил өнгөрч байна. Түүний бие давхар үеийн хувцаслалт загварын салбарын дүрмийг шинэчилж байгаа бөгөөд тэрээр Vogue сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хувцаслахад маш хөгжилтэй байгаа. Миний биед өөрчлөлт орсон гээд би нуухыг хүсэхгүй байна” гэжээ.

Мөн тэрээр түүний хүүхдийн аав дуучин A$AP Rocky-гийн талаар хэлэхдээ “Хүмүүс надтай найзууд байхаас илүүтэйгээр тэгж амархан дотносож чаддаггүй. Би түүнийг хэр сайн мэддэг, тэр намайг хэр сайн мэддэг гэдгийг ойлгох гэж хэсэг хугацааг зарцуулснаас гадна бид бие биедээ ямар их асуудал учруулж болохыг ч бас мэдэж байсан” гэжээ. Ковидын хөл хорионы үеэр тэдний харилцаа илүү дотно болж эхэлсэн бөгөөд Лос-Анжелесаас Нью-Йорк хүртэлх автобустай хийсэн аялал үүний нэг чухал хэсэг байсан тухай тэрээр дурсахдаа “Би энгийн зүйлсэд, бас агуу адал явдалд ч дуртай. Тэнд ямар ч чиний брэнд, миний брэнд гэсэн хуурамч зүйлгүйгээр зөвхөн бид л байсан. Би түүний дэргэд амьдралынхаа аль ч хэсгийг өнгөрөөж чадах юм шиг санагддаг” гэжээ.

Мөн дуучин маань хүүхэдтэй болохдоо баяртай байгаа ч түүнийг хамгийн ихээр айлгаж байгаа зүйлийн талаар хэлэхдээ “Төрөлтийн дараах сэтгэл гутрал. Миний сэтгэл хөдлөл хяналтаас гарвал яах вэ? Бусад эмэгтэйчүүдээс сонссон түүх намайг айлгаж байгаа” гэжээ. Хүүхэд асрах тал дээр түүнд өөрийн болон A$AP Rocky-гийн ээжээс туслалцаа гуйхаас өөр төлөвлөгөө байхгүй бөгөөд хүүхдээ хаана өсгөмөөр байна вэ гэсэн асуултад “Үүнийг хэлэх маш хэцүү. Саяхан Роки надаас хэрвээ чамд мөрөөддөг газар байдаг бол тэр нь хаана вэ? гэж асуухад би миний гэр, Барбадос гэж хариулсан. Би үргэлж л тэгж төсөөлдөг. Гэвч бодит байдал дээр тийм байлгах хэцүү” гэж хариулжээ.

Сэтгэгдэл үлдээх

Зочин
Zjlbrq

lipitor 10mg without prescription <a href="https://lipiws.top/">atorvastatin 10mg cheap</a> buy lipitor 40mg pills